1990 оны эхээр ардчилал, зах зээлийн нийгэмд шилжижи Монгол хүн бүхэн чөлөөтэй бизнес эрхлэх боломж нээгдсэнээр Бүрх компанийг үүсгэн байгуулагчид тухайн үеийн хамгийн том зах байсан Дэнжийн 1000-д үслэг эдлэл, малгайны бизнес хийж эхэлжээ. Удалгүй тэд булган малгай өөрсдөө хийх болж, бас л амаргүй бэрхшээл сорилтуудыг давсаар 1999 онд албан ёсоор БҮРХ ХЭАА нэрээр улсын бүртгэлд бүртгүүлж компанийн түүхийг эхлүүлжээ. Энэ цагаас хойш хүний амьдралын бараг бүтэн үе болох 20 жилийг ардаа орхисон байна. Энэ хугацаанд бид тасралтгүй үйл ажиллагаа явуулж, олон арван хүнийг ажлыг байраар хангаж, 4 улирлын малгай, үслэг малгай болон үндэсний өв соёл Монгол үндэсний хувцасаа олон мянган хэрэглэгч, үйлчлүүлэгч нартаа хүргэсээр ирлээ. Бид зөвхөн чанарыг, ур хийцийг эрхэмлэж БҮРХ гэсэн шошготой гарч буй хувцас бүхэндээ сэтгэл оюунаа шингээж хэрэглэгч түмнээ хүндлэхийг эрхэм зорилго болгодог.

Мэдээлэл алга байна.